Прокситэл ХХК нь 2010 онд гадаад худалдаа, мэдээлэл холбооны ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Бид энэ хугацаанд инженер техникийн болон мэргэжлийн өндөр зэрэглэлтэй 20 гаруй мэргэшсэн ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна.

Бид мэдээлэл холбооны салбарт хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах нарийн мэргэжлийн боловсон хүчинтэй болох, гадаадын хөгжилтэй улс орнуудаас өндөр бүтээмжтэй шинжлэх ухаан техникийн сүүлийн үеийн ололтыг ашигласан техник тоног төхөөрөмжийг оруулан ирж нутагшуулах, үйлдвэрлэлд нэвтрүүлэх талаар тодорхой зорилт тавин ажиллаж байна.

2012 оноос барилга угсралт, барилгын тоног төхөөрөмж худалдаалах чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон барилгын салбарт сургууль, цэцэрлэгийн барилга угсралтын ажлуудыг хийж гүйцэтгэн Монгол улсын бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан болно.​

2016 оноос хэрэглэгчийн сонирхолд нийцсэн өндөр чанартай хүнд механизмын сэлбэг, тоног төхөөрөмж, филтерийг монголын зах зээлд худалдаалах албан ёсны борлуулагчийн эрхийг аван хямд зардалаар шууд үйлдвэрээс нь хэрэглэгчийн гарт хүргэж байна.

2017 оноос шилэн кабелийн холболт, дамжуулалтын тоног төхөөрөмжийг олон улсын стандартын шаардлага хангасан сүүлийн үеийн дэвшилтэт технологид суурьлан Монголын томоохон компани байгууллагуудад нийлүүлж байна.